
“Roscosmos”-ийн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр Олон улсын сансрын станцад бүтэн жилийн турш ажиллах багт ОХУ-ын сансрын нисэгч Михаил Борисович Корниенко болон АНУ-ын сансрын нисэгч Скотт Келли нар сонгогдсон байна. Хоёр улсын сансрын нисэгчид 2015 оны хавар Казакстаны “Baikonur” сансрын нислэгийн буудлаас хөөрч, 2016 онд эх дэлхийдээ эргэн ирэх гэнэ. Тэд Олон улсын сансрын станцад ажиллах хугацаандаа хүн төрөлхтөн Ангараг гаригт удаан хугацаанд амьдрах, дасан зохицох чадварт бэлтгэгдсэн эсэхийг судлах аж.
Корниенко болон Келли нар ийнхүү Олон улсын сансрын станцад ажиллах 23, 24 нисэгч болж буй гэнэ. Тэднийг сургах ажил ирэх оноос эхлэх юм байна.
Э.АНХТУЯА