
Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүд өөрсдийн санаачилсан зарим нэг хуулийн төслөө томоохон хуулийн сүрэнд даржин батлах хүсэл байхгүй гэх газаргүй. Ирэх сонгуулиар тойрогтоо очиж ийм тйим хууль батлуулсан гэж сонгогчдод хэлэхэд нэмэртэй шүү дээ. УИХ-ын гишүүн Д.Загджав л гэхэд казиногийн тухай хууль батлуулах хүсэлтэй байгаа. Харин тэрбээр намын даргынхаа хэлээд байгаа парламентын хоёр танхимтай байх асуудлыг дэмжихгүй байгаа бөгөөд төрд нэг л толгой байж бусдыг удирдах хэрэгтэй хэмээн үзэж байгаа аж. Энэ бодлоо илэрхийлэхдээ тэрбээр “гэр эзгүйрүүлэхгүй гэж эцэг байдаг, сүрэг эзгүйрүүлэхгүйэ гэж азарга байдаг” гэсэн зүйрлэлээр тодотгов. Харин манай төрийн “эцэг” олны манлай нь хэн байх бол.