Ирц бүрдэхгүйгээс хуралдааныг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

Ирц бүрдэхгүйгээс хуралдааныг хойшлууллаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 13.30 цагт зарлагдсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хуралдааныг хойшлууллаа. Уг нь тус байнгын хорооны хуралдаанд байнгын хорооны дарга А.Бакей болон УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Оюунхорол, Х.Наранхүү нар оролцохоор ирээд байсан юм. Мөн “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг ирсэн байсан ч бусад гишүүдийг ирэхийг хүлээж суусаар залхсан бололтой, танхимыг орхиж гарсан юм. Байнгын хороогоор УИХ дахь МАН-ын гишүүдийг бүлэгтэй болгох асуудлын хэлэлцэхээр төлөвлөөд байв.
 

Г.ДАРЬ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж