
Аймгийн ХХААЖДҮГ-аас өвөлжилтийн бэлтгэл хангалт аймгийн хэмжээгээр 90,1 хувьтай буюу Хангалттай дүгнэгдснийг онцолсон юм.
Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь энэ сард татварт бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийг нийгмийн даатгалд бүрэн хамруулах, нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлагыг барагдуулах ажлыг гол чиглэлээ болгон байцаагч нарынхаа дунд болзолт уралдаан зарлаж ажилласан байна. Мөн Монгол Улсын Их Хурлаас баталсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг аймагтаа зохион байгуулж эхэлжээ.
Харин аймгийн ГХБХБГазрын тухайд аймгийн Татварын хэлтэстэй хамтран газрын төлбөрийн биелэлтийг барагдуулж ажиллаж байгаа юм байна. Газрын төлбөрт Дархан сум 2486,1 сая төгрөг төвлөрүүлжээ. 2012 оны газрын төлбөрийн төлөвлөгөө 83 хувьтай байгаа ба аймгийн хэмжээнд 344,8 сая төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна.
Аймгийн Статистикийн хэлтэс нь өрхийн нийгэм эдийн засгийн түүвэр судалгааг Дархан сумын 6, 7, 15, 16-р баг, Шарын гол сумын Хайрхан багийн нийт 68 өрхөд явуулж, ажил эрхлэлт болон хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг Дархан сумын 6, 13, Шарын гол сумын Санжинт багийн сонгогдсон өрхүүдээс авч байгаа аж.
Аймгийн Стандартчилал Хэмжилзүйн хэлтсээс сорьцийн баталгаажуулалтанд хамрагдаагүй үнэт эдлэлүүдийг баталгаажуулалтанд хамруулах шаардлага өгч ажилласан байна. Мөн Аймгийн БОАЖГазартай хамтран аймгийн ойр орчимд шохойн чулуу шатааж байгаа үйлдвэрүүд, томоохон үйлдвэрийн газруудад агаарын шинжилгээг хийжээ. Мөн энэ сард шинэчлэн батлагдсан стандартуудыг цахим санд бүртгэж, хүчингүй болсон стандартуудын нэрсийг гарган, иргэдэд мэдээлжээ.
Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь энэ сард “Хүүхээ сонсоё” аяныг зохион байгуулж, хүүхдийн мэдээллийн сан бүрдүүлж аймгийн хэмжээнд 0-18 насны хүүхэд болон өрх гэр бүлийн талаар шинэчилсэн судалгааг гарган ажиллаж байгаа юм байна.
Энэ мэтчлэн нийт хэлтэс агентлагууд цаг үетэй холбоотой мэдээллүүдээ хийлээ. Сумдын Засаг дарга нарын хувьд энэ жил өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаад анхаарч ажиллаж байгаа гэв. Нийт мэдээллүүдтнй холбогдуулан зохих үүрэг даалгаврыг аймгийн засаг дарга Г.Эрдэнэбат өгснөөр энэ удаагийн хэлтэс агентлагийн дарга нарын хурал өндөрлөлөө.