
Тодруулбал:
Аймгийн ЗДТГ-ын ХБХэлтсийн мэргэжилтэн Б.Батсүх, Дархан сумын ЗДТГ-ын Байгаль орчин дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Оюунгэрэл, Дархан сумын 15 дугаар багийн зохион байгуулагч С.Дарьцэцэг, Өргөө багийн зохион байгуулагч Ч.Мөнхзул, Шарын гол сумын ЗДТГ-ын ХҮШ дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Урандэлгэр, Орхон сумын ЗДТГ-ын нийгмийн халамжийн мэргэжилтэн Э.Цогтчимэг, тус сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга П.Онолбаяр, аймгийн БСГ-ын хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Өлзийхүү, БСГ-ын гадаад хэлний аргазүйч Ж.Насанжаргал, аймгийн НДХэлтсийн сайн дурын даатгалын байцаагч Б.Ерөөлт, тус хэлтсийн эрүүл мэндийн даатгалын хамрагдалт, орлого хариуцсан мэргэжилтэн Б.Наранцэцэг нарын нийт 12 албан хаагч өргөсөн тангаргаасаа няцвал төрийн өмнө хариуцлага хүлээхээ батлан тангараглаж, төрийн албан хаагчийн ёсзүйн хэм хэмжээг чанд сахин ажиллахаа илэрхийллээ.Төрийн сүлдэндээ мэхийн ёсолж, төр түмнийхээ өмнө үүрэг хүлээсэн жинхэнэ албан хаагчдид аймаг орон нутгийн удирдлагууд, хамт олон, гэр бүлийнхэн нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
Улс тунхагласны ойн баярын өдөр тангаргаа өргөсөн албан хаагчид төрийн албанд ажиллах өндөр босгыг бүрэн хангасан албан хаагчид юм. Төрийн гэх энэ тодотголыг өндөр үүрэг хариуцлага ямагт дагадаг гэдгийг Аймгийн ЗДТГ-ын дарга Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Т.Ганболд хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.
Эх сурвалж: WWW.E-DARKHAN.COM