МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж байна. Тусгаар тогтнолын ордонд болж байгаа уг хуралдаанаар Өвөрхангай аймгийн тойргийн асуудлыг хэлэлцэж буй аж. Тус тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн С.Чинзориг Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцэж өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байгаа. Тиймээс эл асуудлыг хэлэлцэх шаардлагатай болсон гэх мэдээлэл дуулдаж байна. Мөн ирэх пүрэв гариг буюу нөгөөдөр таван нэр дэвшигч УИХ-ын гишүүний тангараг өргөхөөр болоод буй. Түүнд Ардчилсан намаас Өвөрхангайн тойрогт нэр дэвшин өрсөлдсөн Г.Батхүү, Д.Зоригт нар багтаад буй нь УИХ дахь МАН-ын гишүүд ямар арга хэмжээ авах ёстойг энэхүү Удирдах зөвлөлийн хуралдаанаас гаргах шийдвэр ихээхэн нөлөөлөх бололтой.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж