Бритни өхөөрдөм гөлөгтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

Бритни өхөөрдөм гөлөгтэй болжээ

Поп гүнж Бритни Спирс “Ханна” нэртэй хар, бор үстэй бяцхан гөлөгтэй болжээ. Тэрээр өчигдөр гэр бүлийнхээ өхөөрдөм шинэ гишүүнээ “Facebook”, “Twitter” хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчдэдээ танилцуулсан байна. Бритни Спирс “Би та нарт бяцхан Ханна Спирсийг танилцуулмаар байна. Тэр ямар өхөөрдөм хөөрхөн гээч?” хэмээн бичиж, хамтдаа авахуулсан зургаа тавьжээ. Үүний дараа Бритнигийн шинэ гөлөг Ханна цахим хуудсанд өхөөрдөм гэдгээрээ алдаршиж, “Facebook”-т олон тооны сэтгэгдэл, “like” авахын сацуу  “Twitter”-т аль хэдийнэ долоон мянган дагагчтай болоод амжсан байна. Бритнид Ханнагаас гадна хайрыг нь татсан чи-уа-уа үүлдрийн “Бит Бит”, йоркшир үүлдрийн “Лондон” гэх хоёр өхөөрдөм гөлөг байдаг бөгөөд тэрээр тэднийг хаа явсан газраа авч явах дуртай гэнэ.

Дашрамд сонирхуулахад, поп од Бритни Спирс ирэх сарын 2-нд 31 нас хүрэх юм байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж