НИТХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

НИТХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдана

Өнөөдөр 14.00 цагт НИТХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл бүлэг бүлгийн хуралдаанаа хийх болжээ. Хурлаар Нийслэлийн 2013 оны эдийн засгийн зорилт, нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах, нийслэлийн өмчөөс 2013 онд хувьчлагдах хөрөнгийн жагсаалт батлах тухай, орон нутгийн концессийн зүйлийн жагсаалтад нэмэх төсөл батлах тухай болон 2012-2013 онд он дамжин хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг батлах тухай тус бүр хэлэлцэх аж. Мөн арваннэгдүгээр сарын 29-нд болох НИТХ-ын 6-р хуралдааны бэлтгэл ажлыг хангах, бүлгийн саналыг тусгаж санал дүгнэлт боловсруулах зорилгоор дээрх хуралдааныг хийхээр болжээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж