Прокуроруудын зөвлөгөөн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

Прокуроруудын зөвлөгөөн эхэллээ

Аймаг, нийслэл, тээвэр, сум дундын мөн дүүргийн ахлах болон орлогч прокуроруудын нийт 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр 08.30 цагт УЕПГ-т эхэллээ. Уг зөвлөгөөнд Монгол Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав прокурорын байгууллагаас 2016 он хүртэл авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт цаашид баримтлах бодлогын талаар илтгэл тавих аж. Мөн зөвлөгөөнөөр Улсын ерөнхий прокурорын орлогч болон туслах прокурорууд хяналтын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл хийх юм байна.  

Энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх зөвлөгөөний үеэр аймаг, нийслэл, тээвэр, сум дундын дүүргийн ахлах болон орлогч прокурорууд сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж, мөн удирдах ажилтнуудад зориулсан сургалтад оролцох юм байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж