Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ

Бүгд найрамдах улсыг тунхагласны 88
жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд
өчигдөр боллоо. Барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд
Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, улсын харцага
Л.Пүрэвжав, А.Бямбажав, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу,
Ж.Отгонбаяр, Э.Энхбат, Ш.Жаргалсайхан, Б.Гончигдамба нарын тэргүүтэй
улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглосноос Увс аймгийн Давст
сумын  харьяат, улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, арслан цолтой анхны
барилдаандаа түрүү авчээ. Харин Архангай аймгийн Хашаат сумын харьяат
улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэв. Их шөвгийн дөрөвт Завхан аймгийн Идэр
сумын харьяат улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайхан, Увс аймгийн Тэс
сумын харьяат цэргийн арслан Б.Ганзориг нар шалгарсан байна.

П.Бүрэнтөгс арслангийн хувьд Завхан аймгийн харьяат залуу бөх
Б.Буян-Өлзийгөөр нэг, Хөвсгөл аймгийн харьяат залуу бөх Б.Батбилэгээр
хоёр, аймгийн заан Б.Эрдэнэбаяраар гурав, сумын заан О.Үйтүмэнгээр
дөрөв, аймгийн арслан Бо.Батжаргалаар тав, аймгийн хурц арслан
О.Гантулгаар зургаа, цэргийн арслан Б.Ганзоригоор долоо, улсын заан
Ч.Санжаадамбаар найм даван түрүүлсэн юм.

Дашрамд дуулгахад, энэхүү барилдааныг МҮБХ-ноос МАХН-тай хамтран зохион
байгуулсан бөгөөд барилдааны төгсгөлд Монгол Улсын Шадар сайд
Б.Тэрбишдагва цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаа
амлажээ.

Эх сурвалж: www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж