
Ингээд ганцхан УИХ-ын дарга нээлтийн үг хэлж, түүний дараа төрийн дуулал эгшиглэснээр нээлтийн ёслол өндөрлөв. Парламентад сөрөг хүчин үгүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгээрээ түүнийг орлодог үе УИХ-ын түүхэнд байсан. Харин өдгөө УИХ-ын дарга өөрөө сөрөг хүчний байр сууринаас журмын нөхдийнхөө алдаа оноог цэгнэж байгаа нь Д.Дэмбэрэлийн хэлсэн үгээс ажиглагдлаа. Бараг анх удаа спикер цөөнхийн байр суурийг илэрхийлсэн тохиолдол энэ болов гэж хэлж ч болох юм.
Сөрөг хүчний байр сууринаас хэлэх хэлэхдээ Д.Дэмбэрэл дарга үүнийгээ “хөвөнд боох”-ыг хүссэнгүй. Гишүүд рүүгээ ил цагаан нүүлгэж орхив. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдээс тэрбээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон УИХ-ын сонгууль, Мэдээллийн эрх чөлөө, Хөдөлмөр эрхлэлт, Төсөв, Тендэрийн хуулиудыг онцлон үзэж үгэндээ “шигтгэжээ”. Сонгуулийн хуулийг хэлэлцэн батлах нь УИХ-ын гишүүдийн нэн тулгамдсан зорилт юм гэдгийг “ангийн” нөхдөдөө анхаарууллаа. Хаврын чуулганаас хойшлуулж болохгүй, заавал баталж гаргах ёстой гэдгийг үүгээрээ сануулав. “Сонгуулийн ямар тогтолцоог сонгохыг өдий болтол ярилцаж, эцсийн шийдэлд хараахан хүрээгүй байна. Энэ хуулийг гаргахад улс төрийн намууд, түүний дотор парламентад суудалтай намууд шийдвэрлэх үүрэгтэй нь ойлгомжтой. Гэхдээ аль нэгэн нам, УИХ-ын гишүүн өөртөө ашигтайгаар Сонгуулийн хуулийг гаргах тухай яриа байхгүй” гэж УИХ-ын дарга тас буулгасан нь сөрөг хүчний төлөөллийн амнаас л дуулдах ёстой үг аргагүй мөн байв. Сонгуульд оролцохдоо улс төрийн намууд тооцоогүй, бодитой бус мөнгөний амлалтаасаа татгалзах ёстой гэдгийг хатуу санууллаа. “Сонгуулийн бохир аргаасаа салах хэрэгтэй. Сонгогчид төр барих алтан эрхээ итгэл үнэмшил төгс, сэтгэл хангалуун эдлэх боломжийг бүрдүүлсэн байх шаардлагыг хангасан тийм хуулийг бид гаргах учиртай” хэмээн амин хувийнхаа ашиг сонирхолд хөтлөгдсөн хууль гаргаж тун мэдэхээр байгаа эрхэм гишүүдийн эмзэг цэгийг олж хатгасан үг спикерийн амнаас гарсан нь цөөнгүй эрхмийн эгдүүг хөдөлгөсөн ч байж мэднэ.
Мэдээллийн эрх чөлөө юу юунаас илүү үнэ цэнэтэй, Монгол Улсын иргэний үндсэн эрхийн нэг бол хуулиар тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахаас бусад асуудлаар мэдээлэл хайх, олж авах эрх мөн гэдгийг УИХ-ын дарга энэ хуулийг батлахад хойрго хандсаар ирсэн гишүүддээ анхааруулав. Иргэд мэдээлэлтэй байж гэмээ нь төрийн хэрэгт оролцож эрхээ эдлэх боломжтойгоос гадна энэ нь төрийн байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагаанд хяналт тавих хамгийн зохистой хэлбэр гэдгийг Д.Дэмбэрэл дарга хэллээ. Иргэдийг мэдээлэлжүүлж, төрийн ажлыг ил тод байлгах нь хүнд суртал, дураар авирлах, авлига, сонирхлын зөрчлөөс ангид орших, бүр тодруулж хэлбэл, төрийн албан хаагчдад өөрт нь туслах ашигтай, ирээдүйтэй хяналтын хэлбэр гэж тэрбээр үзжээ. “Энэ нь шалгаж, дутагдал гаргасан хойно нь “ниргэдэг” явдлаас хавьгүй илүү удирдлагын соёлтой арга юм. Ийм болохоор хаврын чуулганаар Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэж шийдвэрлэх нь нэн чухал байна” гэдгийг ангийнхандаа албан ёсоор анхааруулав. Төсөв, хөрөнгийн хуваарилалт, тендэр, энэ бүхний цаана байгаа далд ажиллагаа нь авлига, албан тушаалын залилан зэрэг ноцтой гажуудлыг дагуулах болсныг шулуухан хэллээ. Яагаад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийг хамгийн түрүүнд гаргахаар жагсаалтад тусгасандаа бас тайлбар өгсөн юм. “Монголын нийгмийн сульдаа бол яах аргагүй ажилгүйдэл, түүнийг дагасан ядуурал. Энэ хууль гарснаар иргэд хөдөлмөрийн биржээс ажлаа олж авах боломжийг нээж, зах зээл дээр өөрийн чадамжийг дээшлүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлт, түүний үнэлэмж бүрдэх ёстой. Манай иргэдийн элбэг хангалуун, тэгш нуруутай амьдрал өглөө ажилдаа итгэл дүүрэн явах, үдэш гэртээ сэтгэл өег харих хэмнэлд шилжих ёстой юм” гэсэн УИХ-ын даргын үг аргагүй сөрөг хүчний байр суурийг сануулж буй биз ээ.
Төр, засгаас явуулж байгаа бодлогын эсрэг хөдөлж, баталсан хуулийнхаа буруу талаас ярьдаг гишүүдээ УИХ-ын дарга өнгөрсөн өвөл шүүмжилж байсан юм. Тэгвэл сая “амьжиргаанд нь илт хүрэхгүй байгаа төсвийн байгууллагын ажилтнуудын цалин, ахмадуудын тэтгэвэр, эмзэг бүлгийнхний тэтгэмжийг 30 хувиар нэмж, хүн амын бараг гуравны нэгийг эзэлж байгаа ядуу зүдүү иргэддээ 21 мянган төгрөгийг сар бүр бэлнээр олгож байгаагаас шалтгаалж инфляци өсөх юм шиг, эдийн засаг “сүйрчих” юм шиг худал цуурхаж буй үйлдлүүд эдийн засгийг царцааж “борцлох”, хөгжлийг сааруулж, монголчууд биднийг ядуу, буурай хэвээр байлгах гэсэн оролдлого мэт харагдах боллоо” гэснээс энэ сануулгыг дахин харж болохоор байна. “Улаанбаатарын утааг багасгая гэвэл, эхний ээлжинд иргэдийн орон нутагт ажиллаж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлж, төв рүү тэмүүлсэн нүүдлийг зогсоох хэрэгтэй байна” гэсэн нь бас л содон сонсогдож байна лээ. Элдэв хөрөнгө оруулалт, тендэрээр аргалаад арилгаж дийлээгүй утааг сааруулах аргыг УИХ-ын дарга ингэж харсан байна. Энэ мэтээр тоочоод байвал УИХ-ын дарга хаврын чуулганы товчхон нээлт дээр сөрөг хүчний байр суурийг тов хийтэл илэрхийлжээ.
Уг нь МАХН-ын төлөөлөл Ц.Шинэбаяр гишүүн сөрөг байр сууринаас үг хэлье гээд хуулийн хаалттай тулгарсан. Тэгвэл Д.Дэмбэрэл дарга энэ удаагийн чуулганы нээлт дээр цөөнх байлаа.
Зочин 2011-04-06 202.180.218.254
Äýìáýý äàðãà àðãàã¿é òóëõ íóðóó çààæ áàéíà äàà èéì ë õ¿ì¿¿ñ òºðä õýðýãòýé äýý
Зочин 2011-04-06 182.160.58.210
Зөнөг өвгөн хаана юу ярихаа мэдэхээ байсан юм байхдаа
Зочин 2011-04-06 202.179.20.139
Ерөнхий сайд Батболд огцор түүнд хангалттай шалтгаан бий тиймээс даруй огцорох хэрэгтэй ард түмнийг бүү доромжил монголчуудын сэтгэлийн тэнхээ барагдаж ядуударч хүнд нөхцөлд амьдар ч байна
zochin 2011-04-06 202.131.236.131
UIH-d baigaa tsuunhiiguu chuulgany neelten deer ug heluulj baimaar yum
Зочин 2011-04-06 202.179.20.139
С Баяр УИХ ын гишүүний ажлаа хүлээлгэн өгөөд биеээ эмчилүүлэх хэрэгтэй тойргынхоо сонгогчидыг хүндэтгээд хийж чаддаг хүнийг нөхөн сонгуулиар гаргаж ирэх хэрэгтэй мөн Ерөнхий сайд Батболд огцор түүнд хангалттай шалтгаан бий тиймээс даруй огцорох хэрэгтэй ард түмнийг бүү доромжил
Зочин 2011-04-06 202.179.20.139
С Баяр УИХ ын гишүүний ажлаа хүлээлгэн өгөөд биеээ эмчилүүлэх хэрэгтэй тойргынхоо сонгогчидыг хүндэтгээд хийж чаддаг хүнийг нөхөн сонгуулиар гаргаж ирэх хэрэгтэй мөн Ерөнхий сайд Батболд огцор түүнд хангалттай шалтгаан бий тиймээс даруй огцорох хэрэгтэй ард түмнийг бүү доромжил
Зочин 2011-04-06 202.179.20.139
Ерөнхий сайд Батболд огцор түүнд хангалттай шалтгаан бий тиймээс даруй огцорох хэрэгтэй ард түмнийг бүү доромжил
Зочин 2011-04-06 202.179.20.139
Ерөнхий сайд Батболд огцор түүнд хангалттай шалтгаан бий тиймээс даруй огцорох хэрэгтэй ард түмнийг бүү доромжил
зочин 2011-04-06 202.179.20.139
Ерөнхий сайд Батболд огцор түүнд хангалттай шалтгаан бий тиймээс даруй огцорох хэрэгтэй ард түмнийг бүү доромжил
mangaruud 2011-04-06 180.149.80.115
narangerel bish lundendorj shuu dee
Зочин 2011-04-06 203.91.117.4
ДЭМБЭРЭЛ ДАРГЫГ ИЙМ ҮГ ХЭЛСЭНД АНХ УДАА ТАНД ТАЛАРХАЖ БАЙНА ОВООШДЭЭ ТА ОДОО ХЭЛСЭНДЭЭ ЭЗЭН БОЛОХ Л ХЭРЭГТЭЙ ДЭ ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ
Зочин 2011-04-06 203.91.117.4
ДЭМБЭРЭЛ ДАРГЫГ ИЙМ ҮГ ХЭЛСЭНД АНХ УДАА ТАНД ТАЛАРХАЖ БАЙНА ОВООШДЭЭ ТА ОДОО ХЭЛСЭНДЭЭ ЭЗЭН БОЛОХ Л ХЭРЭГТЭЙ ДЭ ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ
Зочин 2011-04-06 203.91.117.4
ДЭМБЭРЭЛ ДАРГЫГ ИЙМ ҮГ ХЭЛСЭНД АНХ УДАА ТАНД ТАЛАРХАЖ БАЙНА ОВООШДЭЭ ТА ОДОО ХЭЛСЭНДЭЭ ЭЗЭН БОЛОХ Л ХЭРЭГТЭЙ ДЭ ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ
zochin 2011-04-06 202.131.227.147
Zi Enxbold
zochin 2011-04-06 202.131.227.147
ZI enxbold
Зочин 2011-04-06 202.61.97.81
гөлөн гөлөн нүдтэй гожүүд адайр зантай атигар зийхэн биетэй атгаг хорон санаатай төө хирийн биетэй төрийн өмчөөс хөлжссөн тэр хэний хэн бэ
Зочин 2011-04-06 202.70.40.50
Оройн дээд могжгор гүнгэрваа минь юм шүү дээ
Зочин 2011-04-06 202.70.36.227
hahaha yag zov
Зочин 2011-04-06 202.126.92.6
Үйлдвэр ААНэгж албан байгууллагын ажилчдын хувцас хамгаалалтын албаны хувцас зэргийг захиалгаар чанартай хийж байна Мөн монгол асар майхан байгууллагын туг далбаа зэргийг хийнэ 9517-4824
www.terguun.net 2011-04-06 203.169.52.117
Помогите Нам 2 МУСК үзээрэй
Зочин 2011-04-06 202.70.36.99
teneg kino
Зочин 2011-04-06 122.201.21.26
Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр Нарангэрэлтэн гуай бас толгой нь эргэчихжээ Аргагүй дээ өөрөө удахгүй таслагдах гэж байгаа болохоор хүний амь хороосон хүн шүү дээ Бүүр зэрлэгээр машинаараа дайрсан гээч
Зочин 2011-04-06 202.180.218.254
Äýìáýðýë äàðãà ¿íýõýð öàã ¿åèéã ìýäýðñýí ¿ã õýëëýý Îþóíöýöýã ñýòã¿¿ë÷ çºâ àíàëèç õèéæýý
UIH-iindargaDemberel Tanaa 2011-04-06 202.55.191.22
Mongold gamshig bolood udaj bui utaand anhaaral tavisand talarhaj bainaHavtgairsan arhidalt dontolt gazar hudleld tootsoogui olon barilguud bariulsan oron suutsand denduu oirhon benzin shatahuunii olon 100 tugeeh stants bariulsan gudamjind gashuudliin tsuvaa shig gelderuulsen bugleree zereg onts ayultai olon tumend eelgui UTAANbaatariin asuudliig anhaaraldaa avna uu
иргэн 2011-04-06 202.179.20.231
Нарангэрэл хуульч та социализмын үеийн үзэл бодлоосоо салаагүй цөөн хэдэн хууьчдын нэг юмаа Сүүлийн үед таны ярьж бичиж байгаагаас харахад нэг л хуучинсаг сонин юм харагдах юмБи уг нь таныг хүндэлдэг хүн л дээ Тэмүүжин гишүүний хэлсэн үгэнд эмзэглэх хэрэггүйүнэн юм байна гэж бодлоо
Зочин 2011-04-06 202.70.36.99
Temuujin bol zugeerl diplom uvurtulsun nus shuudee Tolgoi ni hooson Elbegdorjiin gutliig dolooj baij Ih hurald garch irsen
UIH-iin darga mundag bna 2011-04-06 202.55.191.22
UIH-iin darga Mongoliin niisleleiin gamshig bolon tulgamdsan asuudal UTAANII tuhai duugarsan ni sain hereg delhiin hmagiin bohir agaartai hotoor todorch 1300000 hunii eruul mend ami nasiig ersdeld oruulsnaa oilgoson bna Harin mongoliig muhel ruu chireed bui havtgairsan arhidal dontoltiin tlaar tag martsan ni harasaltai bna Mun UTAANbaatart gazar hudelvel tootsoogui under barilguud gudamjnii gashuudliin tsuvaa shig tugjrel onts ayultai medtugei
Сахлаа будаж байна уу 2011-04-06 202.170.84.13
Будаач будаач гэхээр сахлаа будав гэдгийн үлгэр болох нь уу Эсвэл анхан шатны шүүхийн шийдвэр тоглоом юм уув
монгол 2011-04-06 202.70.36.46
Хуулиас дээгүүр дээд шүүх тогтоол гаргаж АТГ-ыг хорьсон нь УИХ-ыг басамжилсан явдал боллоо гэж хуульч Нарангэрэл тайлбар хийжээ
Зочин 2011-04-06 202.70.40.50
Чи бол харин Элбэгдоржийн бууны нохой байна