Алтан цаг хулгайлсан этгээдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

Алтан цаг хулгайлсан этгээдийг баривчилжээ

“Централ
тауэр” төвийн “Монт Бланк” дэлгүүрээс өнгөрсөн бямба гаригийн 15.30
цагийн үед 369 сая төгрөгийн үнэтэй бугуйн цаг хулгайд алдагджээ. Уг цаг
нь Швейцарь улсад үйлдвэрлэсэн, матрын арьсан оосортой, алмаазан
шигтгээтэй, 18 каратын алтан цаг байсан гэнэ. Уг цагийг дэлхийд ердөө
тав зургаахан хувь л  үйлдвэрлэсэн байдаг юм байна.

Цагдаагийн
ажилтнууд эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулснаар сэжигтэнг хэрэг
гарснаас зургаан цагийн дараа буюу 21.00 цагийн үед баривчлан саатуулсан
байна. Баянзүрх дүүргийн иргэн 39 настай М нь уг цагийг хулгайлсан
болох нь эд мөрийн баримтаар тогтоогдож, “Монт Бланк” дэлгүүрт
хулгайлсан цагийг эргүүлэн өгсөн байна. Уг дэлгүүр хяналтын камертай
байсан ч тухайн үед дэлгүүрийнхэн ажиглалт, хяналтаа сулруулсан сиймхийг
ашиглан Монголд төдийгүй дэлхийд  ч үнэтэйд орох цагийг хулгайлсан аж.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж