Улаанбаатарт 3-5 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 3-5 градус дулаан байна

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн,  төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгийн  зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, говийн нутгийн зүүн болон зүүн зүгийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 3-5 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж