Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

JBL-ийн спикер суурь

АНУ-ын аудио электрониксийн “JBL” компани Apple-ийн iPod, iPad, iPhone зэрэг хэрэгслүүдэд зориулсан спикер суурийг бүтээжээ. Хэрэглэгч өөрийн “i” хэрэгслийг хэвтээ болоод босоо байрлалын аль алинаар үзэх боломжтой байхаар зохион бүтээсэн нь энэхүү спикер суурины гол онцлог юм.

Мөн уг спикер нь телевизортой холбогддог нэмэлт оролт болон USB холболттой тул таны холбосон хэрэгсэл дуу, дүрс дамжуулахын зэрэгцээ давхар цэнэглэгдэх ач холбогдолтой ажээ. Түүнчлэн JBL-ийн спикер суурь алсаас удирдах системтэй ба хэрэглэгчид өөрийн “i” хэрэгслийг 35 метр зай дотор төвөггүй удирдах боломжтой.

Видеог энд дарж үзнэ үү!

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж