Хүйтний эрч эрс чангарна

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

Хүйтний эрч эрс чангарна

Монгол Улсын хэмжээнд арваннэгдүгээр сар гарснаас хойш цас орж, цаг агаарын байдал муудаж, Монгол орны нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс болж долоон аймгийн 16 суманд мал бэлчээрлэх боломжгүй, 11 аймгийн 27 суманд малын бэлчээрлэлт хүндэрч, зарим аймгуудад даваа, гүвээ цасанд боогдох, замын нөхцөл байдал хүнд байгаа мэдээтэй байна. Маргааш буу арваннэгдүгээр сарын 27-нд ихэнх нутгаар 28-нд нутгийн зүүн хэсгээрээ цас орж, салхины хурд секундэд 16-18 метрт хүрч, хүчтэй цасан шуурга шуурах аж. Цаашлаад манай орны нийт нутгаар хүйтний эрч эрс чангараыг анхааруулж байна. Улаанбаатар хотын хувьд 27-нд өдөртөө, 28-нд  шөнөдөө цас орж агаарын температурын хувьд өдөртөө 13-18 хэм, шөнөдөө 19-25 хэмийн хүйтэн байх төлөвтэй байна.

УЦУОХ, “Ийгл ньюс” телевизийн цаг агаарын алба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж