“Алтан морь” кино наадам шилдгүүдээ тодруулав

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

“Алтан морь” кино наадам шилдгүүдээ тодруулав

Тайванийн Тайбэй хотод 
өнгөрсөн бямба гаригт “Golden Horse” буюу “Алтан морь” олон улсын кино
наадам шилдгүүдээ тодруулжээ. Уг наадам нь Тайвань, Малайз, Сингапур,
Хятад, Хонконг, Макао  гэх мэт Азийн орнууд оролцдог томоохон хэмжээний
кино наадам юм.

Энэ сарын 20-нд эхэлсэн  49 дэх  удаагийн  наадамд
133 кино бүртгүүлснээс Хятад, Хонконг, Тайванийн уран бүтээлчид тэргүүн
байрын хэд хэдэн шагналыг хүртсэн байна. Наадмыг жил бүр зохион
байгуулдаг аж.

Зохион байгуулагчдын мэдээлснээр Хятадын найруулагч
Гао Куншүгийн “Beijing Blues” кино шилдгээр тодорч, “Алтан морь”
шагналын эзэн болжээ. Харин “Шилдэг найруулагч”-ийн шагналыг Хонконгийн
уран бүтээлч Жонни Түг хүртсэн бол “Шилдэг эрэгтэй жүжигчин”-ээр мөн тус
улсын жүжигчин Лау Чин Ван хүртсэн байна. Харин “Шилдэг эмэгтэй
жүжигчин”-ий шагналыг  Тайванийн жүжигчин Гвей Лун-Мей хүртжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж