
хамтлагийн дуучин А.Мөнгөншагайг лам гэдгийг фенүүд нь сайн мэднэ. Өөрөө
ч тэрийгээ нуудаггүй. Тэрээр бүүр багаасаа л орцонд гитар тоглож, дуу
дуулж урлагийн авъяастай гэдгээ мэдэрчээ. Гэсэн ч арван хэдхэн настай
хүү зах зээлийн үед хийдэд шавилан сууж, Шашны дээд сургуулийн сурагч
болсон байна. Сүүлд сургуулиа дүүргэж, олонд хүндлэгдсэн лам болсон
хойноо багынхаа занг тавилгүй урлаг уран бүтээлтэй холбогдож “Гурван
бүдүүн” хамтлагийн дуучин болжээ.
Хамгийн анхны клип болох “Гучин наймтай аав” дууных нь клип гарсны дараа
шүтэн бишрэгчид нь ирж үзүүлэхдээ А.Мөнгөншагайгаас “Та дуу дуулдаггүй
биз дээ. Тантай яг адилхан хүн дуу дуулаад зурагтаар гараад байна. Дүү
чинь юм уу гэж асуухад нь тийм ээ, манай дүү” гэж худлаа хэлдэг байж.Үргэлжлэлийг эндээс уншина уу.