
Өнгөрсөн наймдугаар сард эвсэлтэй нэгдэн байгуулсан Засгийн газрын өнгөрсөн хугацаанд олон ажил хийсэн. Тухайлбал, үүрэг чиглэлийн дагуу харьяа яамдыг байгуулж, 16 яамтай болж үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байгаа. Засгийн газар яамдын тоо, бүтцийг өөрчилж, шинэчлэлийн Засгийн газрыг байгуулсан. Шинэчлэлийн Засгийн газар хүүхдийн 20 000 төгрөг олгодог болж, нүүрсний үнийг хямдруулсан гэх мэт олон ажил хийсэн. Харин энэ 100 хоногт хийсэн ажил нь хэр үр дүнтэй байсан бэ гэдгийг ирэх долоо хоногт дүгнэж, иргэддээ танилцуулахаар болжээ.
Ш.ЧИМЭГ