
МҮХАҮТ-аас Монгол улсын Засгийн Газартай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгж шалгаруулах ёслолын арга хэмжээ 2011 оны 4-р сарын 1-нд боллоо. Энэ жил 10 дахь удаагаа болсон уг шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанаас ХасБанкыг ТОП-5 Банкны нэгээр өргөмжиллөө. Улс орны хөгжил дэвшил, үндэсний үйлдвэрлэл, бизнесийг санхүүжүүлэхэд банкны оролцоо өндөр бөгөөд энэхүү нэр хүндтэй үүргээ хариуцлагатайгаар хэрэгжүүлж буйг үнэлэн ХасБанкыг нэгээр өргөмжилсөн байна.

Энэхүү ёслол өмнөх жилүүдийнхээсээ онцлогтой байсан нь шилдэгээр тодорсон аж ахуйн нэгжүүд Монголын бизнесийнхний нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх, авилгын эсрэг тэмцэл, үйл ажиллагааг эрчимжүүлэх, тэдний энэ чиглэлийн санал санаачлагыг дэмжих, олон улсын хэмжээнд хүргэн сурталчлах зорилго бүхий НҮБ-н “Даян дэлхийн гэрээ” /Global Compact/, Дэлхийн Эдийн Засгийн Форумын “Авилгын эсрэг түншлэл- Авилгатай тэмцэх зарчмууд” /WEF- Partnering Against Corruption Initiative- PACI/-дад нэгдэн гарын үсгээ зурцгаалаа.