“Nexus” чимээ гаргадаггүй мауз бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

“Nexus” чимээ гаргадаггүй мауз бүтээжээ

Компьютер нийгмийн амьдралын салшгүй нэг хэсэг болсон ч, бүх л өдөржин дэлгэцийн ард сууж, маузаа товшдог хүмүүст маузны чимээ төвөгтэй санагддаг нь мэдээж. Харин энэхүү асуудлыг “Nexus” компани бүрэн шийдэж өгчээ. Nexus-ийн бүтээсэн бяцхан мауз нь нүдэнд харагдах ч, чихэнд сонсогдохгүй бөгөөд өдрийн турш та тайван ажил, үүргээ гүйцэтгэх бололцоотой болсон байна.
Тус компани шинэ технологийнхоо зохиогчийн эрхийг хуулиар баталгаажуулж, өөрийн бүтээлийг “Silent Mouse” хэмээн нэрлэжээ. Энэхүү мауз нь утасгүй, эргономик тул ширээний болон зөөврийн компьютерийн аль алинд тохиромжтой юм. Түүнчлэн чимээгүй мауз 1000/1600 DPI-аар хурдаа автоматаар тохируулдаг тул хэрэглэж байгаа хүнд ч эвтэйхэн мэдрэмж төрүүлэх ажээ. Ийнхүү тайван, дуу чимээ багатай орчинд ажиллахыг хүсдэг хэрэглэгчдийн хүсэл биелэхэд ердөө ганц алхам дутуу үлдлээ. Энэ нь нүдэнд үзэгдэж, гарт баригддаг ч, дуу чимээ гаргадаггүй кэйбоард юм.

Б.Энхцэцэг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж