Хуучирсан мэдээ: 2012.11.24-нд нийтлэгдсэн

“Hublot”-ын шинэ цаг

Дэлхийн хамгийн сайн чанарын цаг үйлдвэрлэгчдийн нэг гэдгээрээ алдартай Швейцарийн “Hublot” компани “Big Bang” брэндийнхээ шинэчилсэн хувилбарыг гаргажээ. “Zebra Bang” нэртэй Hublot-ийн хамгийн сүүлд үйлдвэрлэсэн барын эрээн өнгөтэй гоёмсог цаг нь тансаг, чамин хэрэглээг эрхэм болгодог хэрэглэгчдэд зориулсан аж. 

Гэхдээ энэхүү цаг нь худалдаанд гарах хараахан болоогүй байгаа бөгөөд 2013 оны нэгдүгээр сард болох Женевийн олон улсын худалдааны шоуны үеэр олон нийтэд танилцуулах гэнэ. Дизайны хувьд цагны оосор, нүүрэн хэсгүүд нь барын эрээн өнгөтэйгээс гадна цагны нүүрэн хэсэгт нь 48 ширхэг молор чулууг шигтгэж өгсөн аж. Түүнчлэн HUB4300 маркийн механик хронограф системтэйгээс гадна 100 метрийн гүн усанд  ямар нэг эвдрэл гэмтэл авахгүй гэдгээрээ онцлог аж. Өнгөний сонголтын хувьд барын эрээн өнгөтэйгээс гадна хар цагаан гэх мэт мөн өнгөний сонголтой юм байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж