31 тамирчныг шагнаж, урамшуулна

Хуучирсан мэдээ: 2012.11.24-нд нийтлэгдсэн

31 тамирчныг шагнаж, урамшуулна

Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас ирэх даваа гаригт олон улсын чанартай тэмцээн, уралдаанд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч зэрэг 31 хүнийг шагнаж, урамшуулахаар болжээ.

Биеийн тамир, спортын тухай хууль, Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах тухай Засгийн газрын тогтоолын дагуу жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, аэробик гимнастикийн болон сирым бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин, тэдгээрийн дасгалжуулагчдад  141 сая төгрөгийн  мөнгөн шагналыг олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн даваа гаригт Тайвань улсад болсон сагсан бөмбөгийн тэмцээнд амжиллтай оролцсон баг тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх ажээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж