“Diamonds” Billboard-ын жагсаалтыг тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.11.24-нд нийтлэгдсэн

“Diamonds” Billboard-ын жагсаалтыг тэргүүлэв

Дуучин Рианнагийн сүүлд гаргасан “Diamonds” сингл Billboard-ийн шилдэг 100 дууны жагсаалтыг тэргүүлж байна. Энэ нь Billboard-ын жагсаалтын тэргүүнд бичигдсэн Рианнагийн 12 дахь дуу болж буй гэнэ. Түүнээс өмнө Мадонна, Майкл Жэксон, Мэрайя Кэри, Битлз нарын домогт уран бүтээлчид дээрх амжилтад хүрч байжээ.

Рианна дээрх амжилтынхаа тухай Twitter хуудсандаа бичиж, маш их баяртай буйгаа илэрхийлсэн гэнэ. Түүний “Diamonds” дуу нь Billboard-аас гадна 43 оронд iTunes-ийн хит дууны чартыг тэргүүлж буй ажээ. “Diamonds” дуунаас өмнө Рианнагийн SOS (2006), Umbrella (2007), Take a Bow (2008), Disturbia (2008), Live Your Life (2008), Rude Boy (2010), Only Girl (2010), What"s My Name? (2010), Love the Way You Lie-(2010), S&M (2011), We Found Love (2011) дуунууд Billboard-ын “Hot 100” жагсаалтыг тэргүүлж байжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж