Японы сургуулиудад шалгалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Японы сургуулиудад шалгалт хийж байна

Японы атомын станцы дэлбэрэлтээс болж ихээхэн хэмжээний цацраг идэвхт хаягдал ялгарч байгаа тул тус улсын хяналтын албад нийтдээ 1400 гаран дунд сургуулийн гадаах талбайд хэмжилт хийж эхэлсэн байна. Японы албаны эх сурвалж осол болсон голомтоос 30 км-ээс дээш зайд байгаа хүүхдүүд ямар нэг аюулд өртөхгүй гэж байгаа ч сургуулиудад хийсэн шалгалтыг дүнгээс цаашид гаргах олон шийдвэр хамаарах гэнэ. Харин осол болсон Фукушимагийн атомын станцын ойролцоох далайн уснаас авсан усны найрлага дахь цацраг идэвхт иодийн хэмжээ зохист түвшингээс гурав хоногийн өмнө 7,5 сая дахин их гарч байсан бол өчигдөр авсан сорьцоор бол 5 сая дахин болж буурсан гэж Тепко компанийн удирдлага мэдээлж байна. Мөн зарим мэдээллийн эх сурвалж тус компанийн мэдэлд байдаг осол болсон Фукушимагийн атомын станцаас өнөөдөртөө багтааж 10 мянган тонн цацраг идэвхт бодис нэвчсэн байж болох хаягдал усыг далай руу юүлэх болсноо мэдэгдсэн байна. Хэдийгээр энэ усыг орчиндоо аюул тарихгүй гэж японы тал тайлбар өгч байгаа ч Орос зэрэг зарим орны ажиглагчид итгэхгүй байгаа гэнэ. Дээрхи их хэмжээний усыг савнаас нь юүлснээр илүү аюултай хэмжээний цацраг идэвхт бодис бүхий бусад хаягдал усыг хадгалж байх бололцоог гаргаж авна гэж Тепко компани мэдээлсэн байна.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж