Бьорк хоолойны мэс засалд оржээ

Хуучирсан мэдээ: 2012.11.24-нд нийтлэгдсэн

Бьорк хоолойны мэс засалд оржээ

Исландын алдарт дуучин Бьорк өчигдөр хоолойны мэс засалд орсон бөгөөд амжилттай болсон тухай түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Дөрвөн жилийн өмнөөс түүний дууны хөвч гэмтсэн нь илэрч, өдийг хүртэл тогтмол эмчилгээ хийлгэн, хоолны дэглэм барьж, хоолойн дасгал хийлгэсээр иржээ. Өдгөө 47 настай дуучин бүсгүй өнгөрсөн дөрөвдүгээр сард хоолойн өвчний улмаас зарим тоглолтоо цуцалж, лазер эмчилгээ хийлгэж байсан юм.

Мэс засал хийлгэхийн өмнө Бьорк цахим хуудсандаа хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарлах тухай бичсэн байна. Тэрээр хамгийн сүүлд өнгөрсөн жилийн долдугаар сард Манчестерт тоглолт хийсэн юм.

Бьорк Нью-Йоркийн “Mount Sinai” эмнэлэгт мэс хийлгэсэн бөгөөд биеийн байдал одоогоор сайн байгаа гэнэ.

Өнгөрсөн жил дуучин Адель, Австралийн каунтри дуучин Кейт Урбан нар мөн хоолойн мэс засал хийлгэж байсан билээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж