Засгийн газар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.24-нд нийтлэгдсэн

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын  гишүүн Л.Цог нарын санаачлан боловсруулсан “Хөшөө дурсгал, шашны зан үйлийн барилга, байгууламж барих, санхүүжүүлэхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын  тогтоолын төсөлд Засгийн газраас санал өгч, дүгнэлт гаргана. Мөн тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, салбарын шагналын тухай, тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай, санамж бичигт гарын үсэг зурах эрх олгох тухай, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай, хөрөнгө гаргах тухай, “Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж буй юм.

Үүнээс гадна танилцуулах асуудлын жагсаалтад Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн үр дүнгийн  тухай, . Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн 2012 оны III улирлын дүнгийн  тухай,  Эрчим хүчний салбарын ой тэмдэглэх тухай,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн АСЕМ-ын уулзалтад оролцсон дүнгийн тухай, нууц асуудал, Киргизийн гадаад харилцааны сайдын айлчлалын дүнгийн тухай, Засгийн газрын 100 хоног тэмдэглэн өнгөрүүлэх тухай, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын гадаад томилолтын тухай зэрэг багтжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж