Цацраг идэвхит ашигт малтмалын 94 зөвшөөрөл олгожээ

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

Цацраг идэвхит ашигт малтмалын 94 зөвшөөрөл олгожээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Одонтуяа, Р.Бурмаа нараас Засгийн газарт хандан тавьсан “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн эрчим хүчний асуудлаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн юм.

Одоогоор улсын хэмжээнд цацраг идэвхит ашигт малтмалын 94 лицензийг компаниудад олгожээ. Үүнээс хоёр нь ашиглалтын чиглэлээр олгогдсон лиценз байдаг бол 92 нь хайгуулын чиглэлээр олгогдсон юм байна. Гэхдээ энэ нь Ашигт малтмалын газраас олгосон лиценз болохыг онцоллоо.

Дээрх мэдээллийг сонссоны дараа гишүүд сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Тухайлбал, гишүүд ураны ордыг ашиглах чиглэлээр санал тавьж буй компани байгаа эсэхийг тодруулж байлаа. Үүнд Ерөнхий сайд “Арева” компани хамтран ашиглах санал тавьсан гэхдээ хувь эзэмшил дээр зөрчил үүссэн. Ингэхдээ Монгол Улс 34 хувийг эзэмших үү гэдгийг эргэж харах шаардлагатай. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд энэ асуудлыг нэгмөр болгож цэгцлэх бодлого барьж байна гэлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж