Өмнөх есдүгээр сард Хятад улс Монголоос 1 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Коксжих нүүрс нийлүүлэлтээрээ Монголын дараа Австрали, Орос, Канад, АНУ зэрэг орон орж байна. Тухайлбал Австрали 1.19 сая тонн, Орос 0.41 сая тонн, Канад 0.36 сая тонн, АНУ 0.3 сая тонн нүүрс Хятад руу нийлүүлсэн дүн мэдээ гарчээ. Үүнээс үзэхэд Хятад улс Австрали, АНУ, Канадын гэхээсээ Монголын хямд үнэтэй нүүрсийг худалдан авахыг илүүд үзэх болжээ. Хятадын коксжих нүүрсний импорт өсч эхэлсэн нь тус улсын гангийн үйлдвэрлэл болон ган бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой юм. Шинжээчид Хятадын коксжих нүүрсний импорт өсч буй нь сайн хэрэг боловч уг эрдсийн импорт бага хэвээр байгааг онцолж байна.
Б.Төгс