Техасын олон нийтийн хэв журмыг сахиулах албанаас мэдээлснээр хурдны 10-р зам дээр гарсан эхний ослын дуудлага орон нутгийн цагаар өглөөний 8.45 цагийн үед иржээ. Техас мужийн Жефферсон Бомонт дүүргийн хурдны зам дээр болсон осол тус мужид гарсан хамгийн аймшигтай осол бөгөөд хэдэн арван ачааны машин, трэйлер болон суудлын тэрэгнүүд овооролдож, зарим нь замаас гарсан байжээ. Газар дээрээ нас барсан хоёр хүний машин 18 дугуйтай ачааны машинд хүчтэй мөргүүлсэн байна. Гэмтэж бэртсэн 100 гаруй хүнийг даруй эмнэлэгт хүргэж түргэн тусламж үзүүлжээ. Ослын улмаас Техасын хурдны 10-р замыг хэдэн цагийн турш хаасан боловч өнөөдрөөс дахин нээсэн гэнэ. Ослын шалтгааныг тогтоох мөрдлөг явуулж байгаа бөгөөд өтгөн манангаас болсон гэж шинжээчид таамаглаж байгаа гэнэ.
Техаст өтгөн манангаас болж 100 машин мөргөлджээ
АНУ-ын Техас мужид өчигдөр өтгөн манан татсан үед хурдны зам дээр 100 машин ар араасаа мөргөсны улмаас хоёр хүн газар дээрээ нас барж, 120 хүн гэмтэж бэртсэн аймшигтай осол гарчээ.
Н.ЭНХ