Үндэсний хувцасны уламжлал, шинэчлэлийг хослуулан танилцуулдаг “Торго 2012” загварын шоу энэ сарын 24-нд “Мишээл экспо”-д болох гэж байгаа билээ. Торго салоны дизайнер О.Болдын уран сэтгэмжит таван коллекцийн 100 гаруй хувцас танилцуулах тус шоунд топ моделиуд болон “Торго” салоны загвар өмсөгчид оролцох юм. Хоёр цаг гаруй үргэлжлэх загварын шоуны хөтөлбөрт үндэсний урлагийн тоглолт ч багтаж буй. Энэ жил “Торго” шоуны 10 жилийн ой тохиож байгаа учраас онцгой бэлэг олныг зэхээд байгаа аж. Мөн Торго загвар ХХК-ны дизайнер О.Болдын уран сэтгэмжит загварыг Монгол шуудан компани марк болгон хэвлэлтэнд оруулаад байгаа юм байна. Энэ үйл явдал нь бидний Монголоо дэлхий дахинд суртачилах ажлын нэгэн хэсэг гэж торго салоны хамт олон тайлбарласан байна. Уг марк нь дэлхийн 120 гаруй оронд ашиглагдах болсон нь бидний бас нэгэн бахархал юм.
Эх сурвалж: www.grandnews.mn