Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн байна

Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор,  Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 8-13 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 8-10 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж