Төрийн думийн чуулган дээр буу гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Төрийн думийн чуулган дээр буу гаргажээ

Оросын
Либерал ардчил­сан намаас сонгогдсон Төрийн Думийн гишүүн Роман Худяков
өчигдрийн парла­ментын нэгдсэн хуралдаан дээр гар буу гаргажээ.

Тэрбээр
иргэдийн галт зэвсэг хэрэглэх эрхийг хамгаалсан үг хэлэхдээ жижиг гар
буу гаргаж парламентын гишүүдэд харуулсныг мөн намын гишүүн Ирина
Роднина “Twitter”-тээ бичсэн байна. Р.Худяков уг бууг чуулганы танхимд
хэрхэн авч орсон, буу хийн, эсвэл галтын аль нь байсан, бууг гаргахад
парламентын хамгаалалтын алба яаж хандсан нь одоогоор тодорхойгүй байна.
Р.Худяков өчигдрийн хурал­даан дээр, биеэ хамгаалах зорил­гоор иргэд
буу авч ява­хыг  дэмжсэн үг хэлсэн юм. Түүний хэлснээр 2011 онд ОХУ-д 14
мянган иргэн хүн ами­ны хэргийн золиос болж амиа алд­сан бол галт
зэвсэг авч явахыг зөвшөөрдөг орнуудад гэмт хэргийн түвшин жилдээ 10
хувиар буурдаг гэнэ. АНУ-д хууль хяналтын байгууллагын хороодгоос зургаа
дахин олон гэмт хэрэгтнийг иргэд хувийн буугаараа устгадаг гэж тэрбээр
мөн хэлжээ.

Б.АМГАЛАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж