Е-Бирж Завхан аймагт нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Е-Бирж Завхан аймагт нээлтээ хийлээ

Завхан аймгийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд Мэдээллийн киоскууд байрлуулж  Нэг цонхны үлйчилгээнд  Е-Биржийн шинэ үйлчилгээг нэвтрүүллээ. Энэхүү Е-Биржийг нээн ажиллуулж буй явдал нь Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын “Ажилтай монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг юм.

Энэхүү Е-Бирж Завхан аймагт нээлтээ хийлээ. Уг арга хэмжээнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Аймгийн Засаг дарга Ч.Дэмчигсүрэн, Орлогч дарга С.Жамъянсүрэн болон Хөдөлмөрийн биржийн төлөөлөл оролцлоо.

Е-Бирж нь ажлын байр хайхад хялбархан энэ төхөөрөмж хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг иргэн танд, ажил олгогчдод хялбар, шуурхай, хүртээмжтэйгээр үзүүлэхэд чиглэгджээ. Е-Бирж нь ажил хайгч болон ажил олгогчийн цаг хугацааг хэмнэж өөрт хэрэгцээтэй хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээллийг оршин сууж буй нутаг дэвсгэрээс онлайн хэлбэрээр олж авахад зориулагдсан электрон хайлтын төхөөрөмж юм.

Энэ мэдээллийн сан www.labornet.mn вэб сайт болон LabornetWork программаар 21 аймаг, 9 дүүргийн хөдөлмөр  эрхлэлтийн байгууллага, хувийн хөдөлмөрийн биржүүдийн оруулсан ажлын байрны болон ажиллах хүчний мэдээллээр баяжуулсан Улсын хэмжээний мэдээллийн нэгдсэн сантай онлайнаар өдөр бүр холбогдон ажиллахаараа онцлог юм байна.

Эх сурвалж: http://www.zavkhan.net

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж