Ева Лонгория хоолны ном гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Ева Лонгория хоолны ном гаргалаа

Нөхрөөсөө салж, шинэхэн амрагтай болоод буй  Ева Лонгория Америк эмэгтэйчүүдийн бэлгэ тэмдэг болоод байна. Тэрбээр нөхрийнхөө хууралтыг тэсэхээ байж, гэрлэлтээ цуцлуулахаар зориглосон төдийгүй ганц бие амьдралаа гал цогтойгоор эхлээд байгаа билээ. Түүнийг нөхөртөө хаягдаж, сэтгэл санааны гүн хямралд орсон мэтээр бичиж байсан хэвлэлүүд “Яахаас ч буцахгүй эзэгтэй” Eva-гийн цоглог байдалд амаа таглуулан дуугуй сууцгаах боллоо.
Үзэсгэлэнт ганц бие бүсгүй чөлөө завгүй ажиллаж, олон ч салбарт хүч үзэхээ мэдэгдээд байгаа. Үүний эхлэл болох хоолны жор бүхий “Eva"s Kitchen” номоо өчигдөр худалдаанд гаргалаа. Номынхоо танилцуулгад хамгийн сайн найз хатагтай Victoria Beckham-ын урласан ягаан даашинзыг өмсчээ.
“Eva үнэхээр гялалзаж байгаа биз” хэмээн хатагтай Victoria твиттертээ бичсэн ба хүн бүр түүний үгтэй санал нэг байна.
Хэдийгээр нөхрөөсөө тусдаа байгаад удаагүй байгаа ч жүжигчин бүсгүйг шинэхэн амрагтай
болсон тухай хэвлэлүүдээр бичжээ. Түүний шинэхэн амрагаар нэрт жүжигчин
Пенелопа Крусын дүү 25 настай Эдуардо Крус тодроод байна. Тэднийг
өнгөрсөн аравдугаар сард хамтдаа Beso ресторанд байхыг нь папараццид авч
байсан ба тухайн үед салах тухай мэдээ гараагүй байсан учраас нэг их
шуугиан бололгүй өнгөрсөн юм.
Харин тэд өнгөрсөн амралтын өдрүдээр дарвуулт завиар хамтдаа зугаалж, өлөн нүдтэй гэрэ зурагчдын хараанд өртөөд амжжээ.
Дашрамд сонирхуулахад, Ева Лонгория Тони Паркераас нар дөрвөн жилийн өмнө Парист сүр дуулиантай хуримаа хийж байсан билээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж