Кимчи дарах өдрүүд эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Кимчи дарах өдрүүд эхэлжээ

БНСУ-д өвөл идэх кимчигээ дарах өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан олон жилийн өмнөх өдрүүдэд Солонгосчууд хэрхэн кимчигээ дарж байсан фото агшинг улсын архивын төв газар олон нийтэд дэлгэжээ. 1950 оноос эхлэн баримтжуулж эхэлсэн ба хар цагаан фото зургийг агшинг KBS news оруулсныг хүргэж байна.

Солонгосчууд кимчиний анхны хувилбарыг VII зуунд гаргаж байсан бөгөөд XII зуун хүртэл олон төрлийн амтлагч хэрэглэж занших хүртэл кимчиний амт төдийлөн сайхан байгаагүй аж. Харин XVIII зуунд солонгосын хойгт Өмнөд Америкийн далайн худалдаачид улаан чинжүү тээж ирсэн нь кимчиний жорыг өөрчилсөн гэж үздэг байна. Өнөөдөр монголчууд хүнсэндээ кимчиг хэрэглэх болжээ.





Эх сурвалж: www.news.kbs.co.kr

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж