
Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар буюу 311.7 сая төгрөгийн санхүүжилтээр халуун устай болоход бэлэн болсон байна. Одоогоор халуун усны шугам иргэдэд очиход бэлэн болчихсон байгаа бөгөөд гагцхүү орон сууцны айлуудын шугамын асуудал дээр нилээдгүй засвар хийх шаардлагатай болоод байгаа ажээ. Гэрийн доторх шугам сүлжээг иргэд өөрсдөө хариуцдаг учир айлууд СӨХ, багийн төвдөө хандаж ямар засвар хийх шаардлагатай тухайгаа мэдээлэх шаардлагатай байгаа гэнэ.
Өмнө нь халуун устай орон сууц байхгүйн улмаас эдийн засгийн үр ашиг багатай, түргэн халаагч хэрэглэдэг гээд зардал их байдаг учир айлууд зардлаа хэмнэж, жилийн дөрвөн улиралд хэрэглээний устай холбогдохын тулд өргөдөл хүсэлтээ яаравчлан гаргаж байгаа тухай Өмнөговь аймгаас мэдээллээ.
Д.ЖАРГАЛ