
Мөн Солонгосын ёс заншилаас суралцаж дуу бүжиг сурсанаа төлөөлөгчдөд сонирхууллаа. Цэцэрлэгийн барилгын засварыг Солонглосын барилагчид чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэнд цэцэрлэгийн хамт олон талархаж байгаагаа илэрхийллээ. Үүний дараа төлөөлөгчид БНАСАУ-ын арьсан эдлэл, гутлын үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж байгаа Дархан нэхий компаний ажилтай танилцав. Энэ жил БНАСАУ-аас дөрвөн мэргэжилтэн, 26 оёдолчин ирж 2 сар хүртэл хугацаанд дадлага хийж туршлага судалсан байна. Тус үйлдвэр боловсруулсан арьсаа БНАСАУ-ын оёдлын үйлдвэрт өгч оёулахаар зарим бүтээгдэхүүнийг явуулаад байгаа бөгөөд цаашид энэ харилцааг өргөжүүлэхээр судлаж байгаа юм байна. Анх удаагаа ийнхүү хамтран ажиллах шан татаж байгаа болохоор гааль, тээврийн асуудлыг шийдэхэд хоёр улсын Засгийн газрын түвшинд дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ. Дархан нэхий компаний боловсруулах үйлдвэр жилд 1,5 сая хонины арьс боловсруулах хүчин чадалтай. Нийт бүтээгдэхүүнийхээ гуравны нэгийг Европийн зах зээлд экспортож үлдсэнийг дотооддоо борлуулдаг байна.