Албан ёсны мэдээллийг хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Албан ёсны мэдээллийг хүлээж байна

Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн санал хураалт хуулийн дагуу 22.00 цагт дууслаа. Санал хураалтын урьдчилсан дүнгийн талаар СЕХ 23.00 цагт мэдээлэл хийхээр зарлаад байсан ч өглөө хүртэл хойшлуулсан бол СЕХ-ны хурлын дараа мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлаад байсан зарим намууд мөн мэдээлэл хийхээ хойшлуулаад байна. Ардчилсан намын хувьд ажиглагчдаараа дамжуулж авсан мэдээлэлдээ үндэслэн сэтгүүлчдэд товч мэдээлэл өгсөн байгаа. МАН-ын мэдээлэл хийхээр зарлаад байсан ч яг одоо Удирдах зөвлөлөө хуралдуулж байна. Харин МАХН өглөө хэвлэлийн бага хурал хийхээр болжээ.

Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуультай зэрэгцэн өнөөдөр  нийслэлийн Баянзүрх дүүрэгт УИХ-ын 22 дугаар тойргийн нэг мандат дээр дахин санал хураалт явуулсан байгаа. Уг мандат дээр МАН-аас нэр дэвшигч Д.Арвин, Б.Батзориг нар өрсөлдсөн. Сонгогчдын анхаарлыг татаж буй эл санал хураалтын ирцийн талаар Баянзүрх дүүргийн тойргийн хорооны даргаас лавласан ч “Албан ёсны дүн гарсны дараа мэдээлэл өгнө” гэсэн тайлбар хэллээ. Хэдийгээр орон нутгийн сонгуулийн ирц, үр дүнгийн талаарх албан бус мэдээллүүд ирж байгаа ч бид СЕХ болон Тойргийн хороод, намуудын албан ёсны мэдээллийг хүргэхээр хүлээж байна.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж