Мөнгө тараана гэсэн яриа дэгдээжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Мөнгө тараана гэсэн яриа дэгдээжээ

Орон нутгийн сонгуулийн ирц 16.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 39,22 хувьтай байгаа талаар бид мэдээлсэн. Санал хураалт дуусахад хэдхэн цаг дутуу байгаа учраас иргэдийг идэвхтэй оролцохыг Сонгуулийн ерөнхий хорооноос уриалж буй. Тэгвэл нийслэлийн зарим хороодод харьцангуй идэвхтэй байсан сонгогчдын ирц 17.00 цагаас хойш нэлээд татарч эхлээд байгаа гэсэн мэдээлэл ирж байна. Мөн зарим хэсэгт тухайлбал, Чингэлтэй дүүргийн 14-р хороонд 20.00-22.00 цагийн хооронд мөнгө тарааж магадгүй гэсэн яриа гарсан байна. Одоогоор хэн тараасан нь тодорхойгүй байгаа ийм ярианд итгэсэн иргэд 20.00 цаг хүртэл саналаа өгөхгүй хүлээж байя гэсэн төөрөгдөлд орсон байж болзошгүй гэсэн түгшүүр төрөхөөр байна.

Иргэдэд сануулж хэлэхэд, сонгуулийн үеэр мөнгө тараахыг хуулиар хориглосон бөгөөд зарим нам, хүчнээс зохион байгуулалттай тараасан байж болзошгүй ийм худал ярианд автахгүй, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн ямар нэгэн байдлаар мөнгө тараах гэсэн буюу, иймэрхүү яриа дэгдээж байгаа мэдээлэл байвал зохих байгууллагуудад хандахыг сануулж байна.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж