Нийслэлчүүдийг саналаа өгөхийг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүдийг саналаа өгөхийг уриаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нийслэлчүүдийг сонгуульдаа идэвхитэй оролцож саналаа өгөхийг уриаллаа. Хотын дарга “Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн 16.00 цагийн байдлаарх мэдээллээр Налайх дүүрэгт саналаа өгсөн сонгогчдын ирц 39.53, Баянзүрх дүүрэгт 31.38, Сүхбаатар дүүрэгт 32.87, Баянгол дүүрэгт 31.66, Сонгинохайрхан дүүрэгт 29.41хувьтай байгаа нь маш их сэтгэл зовоож байна. Орон нутгийн сонгууль нь маш чухал асуудлыг шийдэх учиртай. Тиймээс саналаа өгсөн иргэд маань найз нөхөд, хамаатан садандаа хандаж сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалмаар байна. Саналаа өгсөн нийт сонгогчиддоо талархал илэрхийлье” гэлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж