Түүний биеийн байдлыг эх сурвалжаас тодруулахад “Түлэгдэлтийн хэмжээ хэт их байсан болохоор шархаа даалгүй хоёр хоногийн өмнө /11.19/ нас барсан. Түүний эмчилгээний зардалд осол гарахад хүргэсэн хариуцлагагүй компаниуд эхэн үедээ тусалж байсан ч сүүлдээ холбоогүй болсон” гэлээ.
Г.Мөнх-Одын өмгөөлөгч Р.Чинбаа хэргийн талаар “Уг хэрэгт талийгаачийн ажиллаж байсан “Эрдэнэ зам” ХХК, замын ажлыг захиалан хийлгэж байсан “Монтегио” компаниудад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэвч НМХГ болон Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн дүгнэлт гараагүй тул хэргийн мөрдөн байцаалт удаашралтай байна” гэв.
Харин цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр, “Эрдэнэ зам”, “Монтего”, “Улаанбаатар цахилгаан сүлжээ” ХХК зэрэг компаниудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Хэрэв эдгээр байгууллагын гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл тав хүртэлх жилээр хорих ялаар шийтгэх ажээ.