А.Бат-Ялалт нь өнгөрсөн хоёрдугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн Хаан банкны салбарт сэтгүүлчийн нэр барин нэвтэрч, тус салбарын захирал н.Туяагийн нөхрийг буудан хөнөөсөн юм. А.Бат-Ялалтын ойр дотны нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжийн хэлснээр А.Бат-Ялалт нь 1986 онд Улаанбаатар хотод төржээ. Хүмүүжил сайтай, онц сурлагатай хүүхэд байсан учир сурагч солилцооны шугамаар АНУ-д суралцаж байсан гэнэ. Тэрбээр эхнэр,хүүхдийн хамт амьдардаг байжээ.
А.Бат-Ялалт хэрэг үйлдсэнийхээ дараахан Ганц худагаас гэрийнхэндээ бичсэн захидалдаа “Би энэ хэргийг зориудаар хийгээгүй. Намайг хэн нэгэн хорлосон. Би үнэхээр хүн буудъя гэж бодоогүй. Банкинд их хүнтэй байсан болохоор захирлаар нь мөнгө бэлтгүүлж авах гэж байсан юм. Гэтэл нөхөр нь хаалга эвдээд орж ирэх үед сум алдсан. Надад лав нэг хорлол хийсэн байх” гэсэн байжээ.