
Улсын ерөнхий прокурорын туслах, Сургалт, судалгаа хамтын ажиллагааны төвийн захирал Г.Ганзориг Бүгд найрамдах Казахстан улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газрын гадаад харилцаа эрхэлсэн ахлах прокурор Еисебаев Дауриегийг өчигдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтын явцад манай улсын УЕПГ-ын хооронд хамтран ажиллах тухай хэлэлцээрийг эцэслэн боловсруулж, хэлэлцээрт гарын үсэг зурж батлах, ерөнхий прокурор Д.Дорлигжавын Бүгд найрамдах Казахстан улсад хийх айлчлалын товын талаар хэлэлцжээ.
Хоёр улсын хооронд хамтран ажиллах тухай хэлэлцээрт хоёр тал ирэх 2013 оны эхээр гарын үсэг зурахаар тохиролцсон байна.
Д.ЖАРГАЛСҮРЭН