Өнөөдөр цаг агаар тогтуун байна

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Өнөөдөр цаг агаар тогтуун байна

Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээг танилцуулж байна. Яг одоо Улаанбаатар хотод багавтар үүлтэй, салхины хурд тогтуун байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 6-11 градус, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1  градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 3-8 метр. Дархадын хотгороор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

 ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
 ОТРЫН НУТАГ ХЭРЛЭН-БАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи  баруунаас секундэд  7-12 метр. Шөнөдөө 12-14 градус , өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

 ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө бүх нутгаар 10-15 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
 УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 3-8 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж