Кенид цэргүүд хүчирхийлэл үйлдэв

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Кенид цэргүүд хүчирхийлэл үйлдэв

Кенийн зүүн хойд хэсгийн Гарисса хотод өнгөрсөн даваа гаригт армийн цэргүүд хүмүүс рүү гал нээж, зодож танхайрснаас найман хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн гэмтэж, шрхадсан байна. Гэрчүүдийн яриагаар оюутнууд цэргийн баазын ойролцоо орших сургууль руугаа явж байтал цэргүүд тэдний эсрэг гал нээжээ. Мөн Гарисса хотын телевизүүдийн мэдээлж буйгаар бүлэг цэргүүд хотоор эргүүл хийж, оршин суугчдыг барьж, хорин зодож танхайрсан байна. Хохирогчдын ихэнхи нь цэргүүдэд зодуулсны улмаас гэмтэж, бэртсэн байсан бөгөөд тэдний дунд гурван хүүхэд байжээ. Түүнчлэн цэргүүдийн дээрх үйлдлээс болж Гарисса хотын албан байгууллага, худалдаа үйлчилгээний газрууд хаалгаа барьсан байна. Энэхүү явдал Сомали улсын хилийн ойролцоо орших лалын дайчдын гол бэхлэлт  хотод буутай этгээдүүд  цэргүүд рүү гал нээж, гурван цэргийг амийг хөнөөсний дараа өдөр нь болжээ. Үүний дараа цэргүүд өөрсдийн хийсэн хэргээ зөвтгөн цэргийн арга хэмжээ байсан гэж мэдэгдсэн ч Кенийн Батлан Хамгаалахын сайд Мухаммед Юсуф Хажи үүнийг эрс үгүйсгэн, тус хотод ямар нэгэн цэргийн үйл ажиллагаа явуулах үүрэг, даалгавар өгөөгүй хэмээн мэдэгдсэн байна. Кенийн арми Сомалийн зэвсэгт аль-Шабааб бүлэглэлтэй тэмцэж буй Африкийн холбооны нэгдсэн армид цэргүүдээ илгээх болсон бөгөөд тэд Кенийн хилийн ойролцоох хотуудад үүрэг гүйцэтгэдэг аж.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж