Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өглөө

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
өнөөдөр 10.00 цагт Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, Орос, Монголын
хамтарсан гуравдугаар сургуульд байрлах Сонгуулийн дөрөвдүгээр хэсгийн
хороонд очиж саналаа өглөө.

Тус хэсгийн хороо нь нийт 2416 сонгогчтойгоос 10.00 цагийн байдлаар 120
орчим иргэн саналаа өгсөн байлаа. Сонгогчдын сонгуульдаа оролцох идэвхи
сайн байна гэсэн мэдээллийг тус сонгуулийн хэсгийн хорооны дарга өгч
байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгогч түмэнд хандан сонгуульдаа
идэвхитэй оролцохыг уриалсны зэрэгцээ улстөрийн намуудыг  хуулиа чанд
баримтлахыг сануулав. Орон нутагт цаг агаар хүндхэн байгаа мэдээлэл ирж
байгаа тул цасанд боогдсон сонгогчиддоо туслах ёстойг Ерөнхийлөгч мөн
онцоллоо.

 Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж