Египетэд мөргөлдөөн гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Египетэд мөргөлдөөн гарчээ

Египетийн нийслэл Каир хотод өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 20-нд болсон “Мухамед Махмудын” гэх тодотголтой жагсаалын үеэр цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, олон хүн амь үрэгдэж, гэмтэж бэртэж байжээ. Үүнийг эргэн дурсах нэг жилийн ойн жагсаалын үеэр Каир хотноо мөн л жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч, 40 гаруй хүн амь үрэгдэн, 61 хүн гэмтэж бэртсэн байна. Хохирогчдын ихэнхи нь цагдаа нар байсан бөгөөд тэднийг яаралтай эмнэлэгт хүргэжээ. Жагсаалаас үүдэлтэй мөргөлдөөн өнгөрөгч даваа гаригаас эхэлсэн бөгөөд өчигдөр шөнө Египетийн цагдаагийнхан хүчээр дарсан байна. Египетийн цагдаа нар тус жагсаалыг толгойлон, хүмүүсийг турхирсан хэргээр 19 хүнийг баривчлаад байгаа аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж