Жүжигчин Сальма Хайек охид, бүсгүйчүүдэд зориулан “Nuance” нэртэй хумсны будгийн шинэ цуглуулга гаргажээ. Түүний цуглуулга нь цэцгийн үрний тос, хулсны охь, витамины найрлагатай бөгөөд хумсанд тэжээл өгч, удаан тогтоцтой байхаараа давуу талтай юм байна. Сальма Хайек энэхүү хумсны будгийн шинэ цуглуулгынхаа бас нэг онцлогийн талаар тайлбарлахдаа эдгээр хумсны будгийн найрлагад эрүүл мэндэд хортой зүйл байхгүй, зөвхөн эрдэс бодис, витамин агуулсан гэжээ.
Б.АНХТУЯА