Орон нутгийн төсөвт тодотгол хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Орон нутгийн төсөвт тодотгол хийлээ

Дархан-Уул аймгийн ИТХ-ын ээлжит бус 10 дугаар хуралдаанаар аймгийн 2010 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн үнэлгээ дүгнэлт өгч, аймаг сумын орлогын болон төсөвт байгууллагуудын оны эхний харилцах дансны үлдэгдлийг зарцуулах, орон нутгийн төсөвт зайлшгүй тодотгол хийлээ. Төсвийн тодотголд урьд нь батлагдсан зардлуудыг нэг бүрчлэн хянаж, бараа үйлчилгээний урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, санхүүжилтийг хөрөнгө оруулалтад зарцуулах бодлогыг зарчим болгосон байна. Нийтдээ нэг тэрбум 19 сая төгрөгийг төсөвт нэмж суулгалаа. Энэ мөнгийг хаана хэрхэн хуваарилах талаар хуралдаанаар хэлэлцсэн. Тухайлбал, Дархан сумын 16 багт сагсан бөмбөгийн талбай байгуулах тухай төслийн саналд зөвхөн Дархан сум гэлтгүй бусад сумдад нэг нэг талбай байгуулах хэрэгтэй гэсэн саналыг нэмж тусган 19 сагсны талбай байгуулахаар боллоо.

Хуралдааны төгсгөлд төсвийг батлагдсан хэмжээнд үр ашигтай зарцуулах, онцын шаардлагагүй зарим төсөвлөгдсөн зардлыг хэмнэх замаар тухайн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүсийг урамшуулах, төсөвт байгууллагууд ашиглагдаагүй байгаа дотоод нөөц бололцоогоо дээд зэргээр дайчилж ажиллахыг төсвийн байгууллагуудын дарга нарт үүрэг болголоо. Үүний зэрэгцээ нэмж суулгасан тэрбум 19 сая төгрөгний ихээхэн хувь нь гудамж талбайн гэрэлтүүлэг, хороолол доторх зам талбайн засвар, тохижилтонд зарцуулагдах учраас тэрхүү ажлыг хийх гүйцэтгэгч талд өндөр хяналт тавин ажиллах нь чухал гэдгийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид онцлов.
         

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж