Францын сөрөг хүчин лидерээ сонгов

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

Францын сөрөг хүчин лидерээ сонгов

Францын “Ард түмнийхөдөлгөөний төлөө холбоо” (Union pour un Mouvement Populaire) гэх сөрөг намын лидер нь Жан-Франсуа Копе (Jean-Francois Cope) болсон тухай Agence France-Presse агентлаг мэдээлжээ.

 

Жан-Франсуа Копе. Фото AFP

Намын даргын үүрэг гүйцэтгэгч Жан-Франсуа Копе өөрийн өрсөлдөгч Франсуа Фийонаас 98 санал илүү авчээ. Сонгуулийн комиссийн тэргүүний яриагаар, тус намын нийт 300 мянган гишүүдийн 175 мянга орчим нь оролцжээ.

Үүнээс нэг хоногийн өмнө сөрөг хүчний хоёр лидер Жан-Франсуа Копе болон Саркозийн ерөнхий сайд байсан Франсуа Фийон аль аль нь өөрсдийгөө ялсан гэж зарласан байлаа.

“Ард түмний хөдөлгөөний төлөө холбоо” (Union pour un Mouvement Populaire) гэх консерватив нам 2002 онд тэр үеийн ерөнхийлөгч Жак Ширакийн санаачлагаар байгуулагджээ. Дараа нь намын дарга нь Николя Саркози байв. Франсуа Олланд энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд ялсаны дараа намын лидер нь огцорчээ.
Одоогоор, Жан-Франсуа Копе ирэх 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх нь тодорхойгүй. Николя Саркози өөрийн нэрийг дэвшүүлж магадгүйг ярьсан байв. Санал асуулгаар намын гишүүдийн гуравны хоёр нь Саркозийг дэмжихийн төлөө байгаа ажээ.

Намын шинэ лидер нь барууны үзэл санаатай бөгөөд тэрээр 2010 онд Францын парламентад мусульман эмэгтэйчүүдэд паранж, никаб зэрэг нүүрээ хаасан хувцас, алчуурыг өмсч зүүхийг хориглосон хуулийн төслийг өргөн барьж байжээ.
 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж